2012-03-13,16:08

Гэр бүл

ТОГТВОРТОЙ ГЭР БҮЛ


Амжилттай харилцаа тогтоож сурна гэдэг хүний амьдрах ухааны хамгийн чухал зэмсэг гэдгийг та мэдэж байгаа. Энэ чадвар нь хүн өөрийн сэтгэлзүй болон сэтгэл хөдлөлөө жолоодож нийгэмд хөлөө олох хүчин зүйл болдог. Та өөрийгөө дараахь асуултын дагуу сорьж үзнэ үү ?

  • Та урт удаан хугацаанд тогтоосон харилцаагаа/гэр бүл/ боломжийн гэж үздэг үү?
  • Та хүмүүстэй тогтоосон харилцаандаа сэтгэл хангалуун байдаг уу? одоохондоо өөрчлөлт хийж чадаагүй зүйл байна уу?
  • Хүүхдүүд тань өөрийгөө болон бусдын үнэлэн хүндэтгэн амьдрах чадвартай болж байна гэж та үздэг үү ?

Бид гэр бүлийн эвсэг халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн юуны өмнө харилцааны ур чадварыг эзэмших явдал юм.

Яаж бат бэх гэр бүлийг бүтээх вэ ?
Бид ихэнх тохиолдолд бүтэлгүй гэр бүлийн тухай ярьж бичицгээдэг. Харин энэ удаа бат бэх, хүчирхэг гэр бүлийн нууцыг нээхийн төлөө хамтдаа ажиллая. Бид юуны өмнө гэр бүлийн сайн сайхан харилцааг нураадаг юуг хийхгүй байх ёстой вэ гэдгээ мэддэг бил үү ? гэдгийг өөрсдөөсөө асууя.

Ямар үр дүнтэй аргууд байдаг талаар та хэр мэдэх вэ ? Судалгаанаас үзэхэд олон хүмүүс энэ талаар бага суралцсан байдаг нь анхаарал татаж байсан юм. Зарим гэр бүлд янз бүрийн золгүй явдал тохиолдож, уг зовлон бэрхшээлийг даван туулах сорилттой тулгардаг. Үүнийг даван туулах нь яагаад чухал болох учрыг нь олох хэрэгтэй байна. Ямар нэгэн асуудалтай учирсан гэр бүлд ямар хүч тэнхээ дутагдаж байгаа, түүнийгээ сэлбэх ямар арга зам байж болох талаар нээн илрүүлэх судлаачдын олон бүтээлүүд байдаг. Эндээс хамгийн нийтлэг 6 зүйлийг онцлон тэмдэглэж танд толилуулъя:

1. Хамтач харилцаа
Тогтвортой гэр бүл болоход хамгийн их шаардагддаг зүйл бол хамтач нөхөрлөл юм. Бат бэх гэр бүлийн гишүүд бие биендээ халуун дотноор санаа тавьж, анхаарал халамж үзүүлдэг. Тэд харилцан биенийхээ аз жаргалын төлөө хамтран зүтгэдэг.

2. Бие биенээрээ бахархах, урам хайрлах
Бат бэх гэр бүлийн гишүүд бие биендээ талархаж байгаагаа тухай бүрдээ харамгүй хэлж чаддаг. Тэд харилцан биенийхээ сайн талыг дөвийлгөн сайшааж,сэтгэл хангалуун байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлж байдаг.

3. Үр дүнтэй харилцааны чадвар
Бат бэх гэр бүлийн гишүүд учирсан асуудлыг хурцатгахгүйгээр хэн хэндээ тааламжтайгаар шийдвэрлэх харилцааны чадварт суралцсан байдаг. Үүнд бие биендээ ярилцах, сонсох боломжийг олгож чаддагт гол “түлхүүр” нь оршдог байна.

4. Хамтдаа байх дуртай
Ийм гэр бүл хамтдаа байх цаг гаргахыг чухалчилдаг. Бат бэх гэр бүлийн гишүүд олон зүйл дээр хамтран ажиллаж чаддаг. Тэд хамтдаа байхдаа сэтгэл хангалуун байдаг юм.

5. Бие биенийхээ өөр өөр байдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрдөг

Бат бэх гэр бүлийн гишүүдийн нэг үнэт шинж нь зөв шийдвэр гаргах чадвартай байдаг. Гэр бүлийн дотор хэн нэгэнд нь ямар нэгэн асуудал гарвал задран бутрах биш,улам нягтарч, хамтдаа зохих шийдвэр гаргаж чаддаг. Тэд хувийн болон хамтын хэрэгцээгээ хүндэтгэж сурсан хүмүүс юм. Тэд цаашид гэр бүлдээ улам таатай харилцаа тогтоохын төлөө хүн бүр санаа тавьдаг.

6. Бэхшээлийг даван туулах чадвартай

Бат бэх гэр бүлд бусдын л адил бэрхшээл, зовлонтой тулгарч байдаг. Тэд уг асуудлыг даван туулах өөр өөрийн аргатай байдаг. Бат бэх гэр бүлийн гишүүд бэхшээлээс гарахын тулд улам нягтарч, хүчээ нэгтгэдэг. Тэд хэн нэгнийгээ буруутган хэрүүл шуугиан дэгдээхийн оронд үүнээс гарахын тулд ямар алхамуудыг хийх талаар төлөвлөж гэр бүлийн гишүүн бүр "би үүнд яаж тусалж чадах вэ, надаас шалтгаалах ямар зүйлс байх билээ" гэсэн сэтгэлээр хандацгааж асуудлыг даамжирч газар авахаас өмнө “гартаа авч” шаардлагатай үед яаралтай хариу арга хэмжээ авч чаддаг.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)