2012-03-23,09:12

Cheejleh daalgavar

             Ертөнцийн гурван улаан
Жаргалтай хатны хацар улаан
Жавартай тэнгэрийн хаяа улаан
Жартгай хүний нүд улаан.
               Три красных
Щеки у счастливой женщины красные
Горизонт у морозного неба красный
Вывернутые веки глаз красный.
               The three reds
Red are the cheeks of a happy woman
Red is the horizon of a frosty sky
Red are the sore eyes of a man.

               Ертөнцийн гурван цагаан
Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан.
               Три белых
Человек растет-зубы белы
Человек стареет-волосы белы
Человек умирает-кости.
               Three white things
White teeth has a young man
White hair-an old man
White bones-a dead man
.

               Ертөнцийн гурван хар
Номгүй хүний ухаан хар
Хоньгүй айлын хот хар
Саргүй шөнийн өнгө хар.
               Три черных
Без знаний в уме черно
Без скота двор черен
Без луны ночь черна.
               The three darks
Dark is the mind of a smatter
Dark is the sheep-yard without sheep
Dark is the night without moon.

               Ертөнцийн гурван хоосон
Хөдлөх харагдах боловч зэрэглээ хоосон
Хөөрөх ярих боловч цуурай хоосон
Хөнөөн тэмцэх боловч зүүд хоосон.
               Три пустых
Мираж волнуюшийся движушийся
Эхо говорящее хохочущее
Сон радующий страшаший.
               The three empties
Empty is the mirage though seen and moves
Empty is the echo though speaks and laughs
Empty is the dream though gladdens and frightens.

               Ертөнцийн гурван хол
Эцсэн моринд газар хол
Эв муутад нөхөр хол
Өлссөн хүнд өдөр хол.
               Три далеких
Уставшему коню любое расстояние
Неуживчивому товарищ далек
Голодному человеку день долог.
               The three fars
Far is the destination for a tired horse
Far is the day end for a hungry man
Far is the friend for an unsociable person.

               Ертөнцийн гурван үгүй
Уул бүслүүргүй
Тэнгэр баганагүй
Далай таглаагүй.
               Три несуществуюших
Крыши над морем не существует
Поясов у гор не сушествует
Столбов поддерживаюших небо не существует.
               The three no-haves
Mountains have no belts
The sky has no pillars
Oceans have no cover.

               Ертөнцийн гурван хөөрхөн
Нүдээ нээсэн гөлөг хөөрхөн
Эхээс гарсан ишиг хөөрхөн
Дэгж дэрвэж байгаа хүүхэд хөөрхөн.
               Три милых
Щенок открывший глаза мил
Козлёнок родивщийся на свет мил
Младенец радуюшийся мил.
               The three sweets
Sweet is the teetering puppy
Sweet is the newly-born kid
Sweet is the frisky baby.

                    Ертөнцийн гурван чимэг
Саглагар мод уулын чимэг
Сайхан эхнэр гэрийн чимэг
Сайхан сахал эрийн чимэг.
                    Три нарядных
Пушистые деревья на горах нарядны
Красивая женщина в доме миловидна
Отрастившие усы мужчины элегантны.
               The three adornments
A bushy free adorns mountain
A beautiful woman adorns a home
A Vigorous moustache adorns a man.

               Ертөнцийн гурван цэмцгэр
Үүлээ хөөсөн тэнгэр цэлмэг
Үнсийг нь авсан тулга цэмцгэр
Үсээ самнасан эхнэр цэмцгэр.
               Три опрятных
Небо туч опрятно
Очаг без золы опрятен
Женщина с причесанными волосами опрятно.
                   Three pleasant things
A clear blue sky pleases the eye
An ash free fire soothes one’s ire
But fairest of fair, a woman with long hair.
бичсэн: chakduk төрөл: daalgavar | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 550

Сэтгэгдэл:

bagshdaa
Амьд бурхан байдаг гэвэл тэр нь зөвхөн та билээ
Ариун мутраас нь адис авсан азтай хүмүүн нь бид билээ
Сац суварга олныг бүтээж ачийг тань хариулна гэвэл
Сая саяыг босгоод сэтгэл минь үл ханах билээ

Сүүдэр дайрвал хиртчих гэнэн цайлган насанд минь
Сүүнээс цагаан сэтгэлээр эрдмийн аянд хөтөлсөн
Сайхан залуу насаа бусдын төлөө зориулсан
Сайн мууг таниулж шинжлэх ухаанд сургасан

Олон ардын багачуудыг гар гараас нь атгуулан
Орчлонд хэзээ ч салахгүй үнэнч найзууд болгосон
Омог бардам омголон зандаа ташуурч явах үед минь
Ороолгосон харцаар ой тоонд минь амьдралын ухаан суулгасан

Тугалын бэлчээрт тоглож өссөн балчир хүүд
Төрийг тэргүүлж түвшин амьдрах жолоог атгуулсан
Учир мэдэхгүй ухаан балчир хүний хүүд
Улсыг удирдаж улам хөгжүүлэх урмыг өгсөн

Алдаа оноо алив болгонтой хамт байж
Амьдралын хичээлын анхны үсгийг надад заасан
Амжилтын оргилд цойлж яваа шавиараа бахархаж
Араас нь залбирч сүүгээ өргөдөг ээжийн минь энтэй БАГШ та.
шавь ДАЛАЙЖАРГАЛААС нь.
Бичсэн: Зочин хэзээ: 19:48, 2012-04-27 | Холбоос | |
bagshdaa
tanidaa hairtai shuu:)
ene shuleg taalagdana gej naiday
hundetgesen DALAIJARGAL
Бичсэн: Зочин хэзээ: 19:45, 2012-04-27 | Холбоос | |
bagshdaa
Амьд бурхан байдаг гэвэл тэр нь зөвхөн та билээ
Ариун мутраас нь адис авсан азтай хүмүүн нь бид билээ
Сац суварга олныг бүтээж ачийг тань хариулна гэвэл
Сая саяыг босгоод сэтгэл минь үл ханах билээ

Сүүдэр дайрвал хиртчих гэнэн цайлган насанд минь
Сүүнээс цагаан сэтгэлээр эрдмийн аянд хөтөлсөн
Сайхан залуу насаа бусдын төлөө зориулсан
Сайн мууг таниулж шинжлэх ухаанд сургасан

Олон ардын багачуудыг гар гараас нь атгуулан
Орчлонд хэзээ ч салахгүй үнэнч найзууд болгосон
Омог бардам омголон зандаа ташуурч явах үед минь
Ороолгосон харцаар ой тоонд минь амьдралын ухаан суулгасан

Тугалын бэлчээрт тоглож өссөн балчир хүүд
Төрийг тэргүүлж түвшин амьдрах жолоог атгуулсан
Учир мэдэхгүй ухаан балчир хүний хүүд
Улсыг удирдаж улам хөгжүүлэх урмыг өгсөн

Алдаа оноо алив болгонтой хамт байж
Амьдралын хичээлын анхны үсгийг надад заасан
Амжилтын оргилд цойлж яваа шавиараа бахархаж
Араас нь залбирч сүүгээ өргөдөг ээжийн минь энтэй БАГШ та.
Бичсэн: Зочин хэзээ: 19:41, 2012-04-27 | Холбоос | |
bagshaa ta goy shuu goy bnaa. hundetgesen ariunbolor ярзайтал инээх
Бичсэн: oboko хэзээ: 20:03, 2012-04-24 | Холбоос | |
setgegdel
amjilt amjilt amjilt ирмэх баярлах angiin suragch b.shur-erdene
Бичсэн: Зочин хэзээ: 19:13, 2012-04-24 | Холбоос | |
setgegdel
ulam olon zuil blog doo nemj hiigeeree amjilt
Бичсэн: Зочин хэзээ: 19:11, 2012-04-24 | Холбоос | |
goy blog boljee баярлах
Бичсэн: erhemee (зочин) хэзээ: 19:52, 2012-04-19 | Холбоос | |
vneheer dajgvi baina bagshaa ene yrtontsiin 3 goy bna. Hvndetgesen B.Bat-Erdene
Бичсэн: Зочин хэзээ: 13:24, 2012-04-19 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)